




0
Анхаарал төвлөрүүлж, тайвшруулах зориулалттай энэхүү амьсгалын зүүлт нь таны стресс, түгшүүрийг багасгахад туслах өдөр тутмын хэрэгсэл юм.
Яагаад хэрэгтэй вэ?
Амьсгалаа хянах нь мэдрэлийн тогтолцоонд шууд нөлөөлдөг ба удаан гүнзгий амьсгал нь стрессийн дааврыг бууруулдаг. Энэхүү зүүлт нь таныг илүү урт, гүнзгий амьсгалах зуршилд сургаж, өдөр тутамд бага багаар тайвршрахад тусална. Тайван оюун ухаан илүү бүтээлч байдаг.
Хэрхэн хэрэглэх вэ?
Хамраараа амьсгалаа авч 8-10 секундын турш зүүлт рүүгээ үлээн амьсгалаа гаргана. Амьсгалах үедээ эрүү болон мөрөө суллаж, анхаарлаа амьсгалдаа төвлөрүүлнэ. Уг дасгалыг 3 болон түүнээс дээш удаа давтсанаар мэдрэлийн систем тайвшрах болно.
Бүтээгдэхүүний үндсэн онцлог:
Тайвшруулах, амьсгалын техникийг хэрэгжүүлэхэд тусална
Хаана ч, хэзээ ч хэрэглэж болохуйц, биед байнга байх тул амьсгалын дасгал хийхийг сануулна
Хөнгөн, бат бөх материалтай
Амьсгалах үед чимээ гаргахгүй, бусдад мэдэгдэхгүй
Хэнд тохиромжтой вэ?
Сэтгэл түгших, тайван бус үед өөрийгөө хянахыг хүсдэг хүмүүс
Олон нийтийн газар, ажил, хичээл, уулзалтын үед тайвшрах хэрэгцээтэй хүмүүс
Гүн амьсгал, бясалгал, анхаарал төвлөрөх дасгал хийдэг хүмүүс
Хумсаа мэрэх, уруул амаа хазах зэрэг зуршлыг орлуулах хэрэгтэй хүмүүс
Материал: Stainless Steel (зэвэрдэггүй сайн чанарын ган)

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.